Дүүргийн 17 хорооны иргэдийн санаачилгаар 32, 33 дугаар байрны дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий автомашины ил, далд зогсоол барихаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү бүтээн  байгуулалтын  ажлыг  “Дайчин Мугсу”   ХХК нь  иргэдээс дэмжлэг аван гүйцэтгэж хүлээлгэж өглөө. Нийт 200 авто машины зогсоол, оршин суугч, иргэдэд нарлаж, салхилах боломж олгосон иж бүрэн тохижилт бүхий талбайг барьж байгуулсан байна.

Бүтээн байгуулалтыг иргэдэд хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаа  2014 оны 12 дугаар сарын 1-нд болж нээлтэнд Сонгинохайрхан дүүргийн  ИТХ-ын дарга Х.Нямбаатар,  тус хорооны  Засаг дарга Э.Ниндэв, “Дайчин Мугсу” ХХК-ны захирал Я.Нямдаваа нар болон хорооны оршин суугчид, иргэдэд оролцлоо.  

Оршин суугчдын зүгээс авто машины зогсоол, грашийн хүрэлцээ муу гэсэн асуудлыг удаа дараа тавьж байсан нь ийнхүү шийдэгдлээ