How to create simple cool paging with PHP and CSS

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны нийт албан хаагчид "Нандин бүхнээ хамгаалъя-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо" уриан дор Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж байна. 



         Ð¡Ð¾Ð½Ð³Ð¸Ð½Ð¾Ñ…айрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/603 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Соёлтой Сонгинохайрханчууд" хотын соёлын аянд Худалдан авах ажиллагааны албаны хамт олон нэгдлээ.

         Аяны хүрээнд Худалдан авах ажиллагааны албанаас "Угтах-үдэх” үйлчилгээг Нутгийн захиргааны нэгдсэн байранд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

  • Манай улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор авдаг.

Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл нийт хэрэглээний 80 хувийг бүрдүүлдэг ч жил бүр өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг 100 хувь хангахад хүндрэлтэй болсон. Эрчим хүч нь үнэгүй зүйл биш. Та хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүчиндээ сар бүр төлбөр төлдөг. Эрчим хүчээ зөв, хэмнэлттэй хэрэглэхгүй бол мөнгөө алдаж, хүрээлэн буй орчноо бохирдуулж байна. Иймээс эрчим хүчээ хэмнэж өөрийн санхүүгээ болон эх дэлхийгээ хайрлан хамгаалаарай.

  • Монгол Улс цэвэр усны нөөц багатай орны тоонд багтана. Монголчууд

хэрэглээний усныхаа 80 орчим хувийг газар доорх усаар хангадаг. Гэхдээ газар доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа урттай юм.  Дэлхийн нийт усны ердөө 2 хувь нь цэвэр ус. Ус бол амьдралын эх ундарга, амьд байгалийн эрчим. Хэзээ ч дуусашгүй мэт баялаг санагдавч хүмүүс бидний хэрхэн зөв зүйтэй ашиглахаас шууд хамааран ирээдүйн нөөцийг тодорхойлж болно. Ирээдүйн усны нөөцөө хамгаалж, байгальд ээлтэй зөв дадлыг түгээхэд хүн бүрийн оролцоо чухал юм. Өнөөдрийн таны үйлдэл, хандлага, үр хүүхдийн тань ирээдүйн зуршлыг бий болгоно. Тиймээс иргэн бүр  Ò¯Ò¯Ñ€Ð³ÑÑ ухамсарлан үргүй гоожуулдаг усны хэрэглээг танаж заншъя.

            Тус албанаас нийт иргэд, албан хаагчдыг угтан өглөөний мэнд хүргэн ажлын амжилт хүсэж ус, цахилгааныг хэмнэх талаар боршур боловсруулан гаргаж, иргэд, төрийн албан хаагчдад түгээж, мөн Нутгийн захиргааны нэгдсэн байрны 1-5 давхарын ариун цэврийн Ó©Ñ€Ó©Ó© болон коридорын гэрлийн унтраалга хэсэгт ус, цахилгаан хэмнэе агуулгатай зурган наалтыг байршуулан ажиллаа.

      Та бүхнийг “Соёлтой Сонгинохайрханчууд” аянд нэгдэхийг уриалж байна.





< Өмнөх ... 1 2 3 4 5 6 ... Дараагийн > 

(Бүгд 30 мэдээ)