How to create simple cool paging with PHP and CSS

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/484 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 26-Ñ€ хорооны  Улаанчулуутын хогийн цэгт хамгаалалтын ойн зурвас байгуулах төслийн хүрээнд хамт олноороо оролцож мод тарилаа.

 


Манай албанаас дүүргийнхээ төсвийн болон харъяа байгууллагуудын санхүү, бүртгэлийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, өдөр тутам үйл ажиллагаандаа хэрэгждэг хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах, санхүү, аж ахуйн үйл ажиллагаандаа сайн бүртгэлийг түгээх, аливаа хяналт шалгалтаар зөрчил, дутагдал гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн гарын авлагыг та бүхэндээ зориулан эмхэтгэн гаргалаа. Сайн бүртгэл дэлгэрэх болтгугай.


Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41, дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/250 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар албан даалгаврын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгын хүрээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуульд 2018 оны 10 дугаар сарын 03, 05-ны өдрүүдэд хамт олноороо оролцлоо. 


Сонгинохайрхан дүүргийн төсвийн зарим байгууллагуудын удирдлага, санхүү, бүртгэлийн ажилтнуудад зөвлөн туслах ажлыг 2018 оны 10 дугаар сарын 03-19-ний өдрүүдэд тухайн байгуулага дээр бүс хариуцсан аудиторууд очиж зохион байгуулна.


Сонгинохайрхан дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, гадаад дотоодын хандив, тусламжийн эх үүсвэрээр бий болсон хөрөнгийн бүртгэл хөтлөлт ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд  тус албаны даргын  батласан  2018 оны У-2018/14 дүгээр удирдамжийн  хүрээнд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ.



< Өмнөх ... 1 3 4 5 6 7 8 9 10 11 12 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)