ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэж, өрхийн амжиргааг дээшлүүлэх боломжоор хангаж, эвсэг хамт олон бүрдүүлэн хороогоо хот болгон хөгжүүлэх

 

 

ТАНИЛЦУУЛГА

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тоот тогтоолоор 32 дугаар хороо болон зохион байгуулагдсан. 

 

Тус хорооны Засаг даргаар В.Сүхбаатар, зохион байгуулагч Д.Саранцацралт, хөгжлийн нийгмийн ажилтан Б.Батцэцэг, улсын бүртгэлийн ажилтан Б.Хулан, халамжийн мэргэжилтэн Э.Даваахүү  нар ажиллаж байна.

 

Бордоо, Баруун түрүү, 384 гарам, Эмээлт, Хурган зэрэг 5 хэсэгтэй тус хорооны 1 дүгээр хэсэг ахлагч Ц.Гэрэлтуяа нь 137 өрх, 2 дугаар хэсгийн ахлагч Г.Адилбиш 76 өрх, 3 дугаар хэсгийн ахлагч М.Оюунчимэг 180 өрх, 4 дүгээр хэсгийн ахлагч Нямсүрэн 184 өрх, 5 дугаар хэсгийн ахлагч И.Төмөрбаатар 86 өрхтэй хэсгийн ахлан ажиллаж байна. 

 

Тус хороонд “Улаанбаатар буян” ХХК, Сонгинохайрхан үйлчилгээний төв, “Цэцэн хүү “, хүүхдийн цэцэрлэг зэрэг 72 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Хорооны “Жаргал өлзий“ өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар жилд давхардсан тоогоор 3500 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг хүргэж байна.

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг эндээс үзнэ үү.

 

Б.Батцэцэг

ИНХ-ын дарга

Утас: 89371014

С.Уянга

Засаг дарга

Утас: 99844982

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Нэр Албан тушаал Утасны дугаар
1 Х.Уянга Зохион байгуулагч 90006026
2 Б.Ганболд Нийгмийн ажилтан 99329363
3 Ц.Батчимэг Халамжийн ажилтан 88184555
4 Б.Бат-Очир Хорооны ахмадын дарга 99793366
5 Ц.Цэлмэг Улсын бүртгэгч 95258877
6 Э.Ган-Эрдэнэ Хорооны хэсгийн байцаагч 94112858
7 Ц.Анхбаяр Хорооны цагдаа 80210829
8 Ц.Цэцэгмаа ХХОНБ 99343796
9 Н.Идэрмаа 1-р хэсгийн ахлагч 95036502
10 С.Мягмарсүрэн 2-р хэсгийн ахлагч 80091971
11 Г.Лхагвасүрэн 3-р хэсгийн ахлагч 99604400
12 Г.Лханвадулам 4-р хэсгийн ахлагч 88939676
13 Б.Солонго 5-р хэсгийн ахлагч 95006392
14 Л.Бямбасүрэн 6-р хэсгийн ахлагч 99664647
15 Г.Цэвэлмаа 7-р хэсгийн ахлагч 99844982
16 Ж.Нэргүй 8-р хэсгийн ахлагч 89781846
17 Д.Уранчимэг Үйлчлэгч 99832421
18 Л.Шатар Сахиул 99791398

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нь 759 өрхийн 2701 хүн амтай, зүүн хэсгээрээ 22-ын товчоо болон, 20-р хороо, урд талаараа Сонгино хайрхан уулаар, зүүн урдуураа Төв аймгийн Алтан булаг сумын Хустайн нуруу, Хурганы сангийн аж ахуйн баруун талаар Төв аймгийн Баянцогт сумын хүй долоон худаг, хойгуураа Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, зүүн хойд талаараа 22-р хороо тахилтын хэсэгтэй холбогдсон өргөн уудам нутаг дэвсгэртэй.
Нутаг дэвсгэр нь тэгш, нам дор байрлалтай ба баруун талаараа чулуурхаг, газрын төлөв байдал чанарт өөрчлөлт ороогүй гадаргатай, голын гольдирол даган үерийн аюул орж болзошгүй бүстэй. Нийт газар нутгийн хэмжээ 235 мянган га газар нутагтай.    

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд