ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн албаны шуурхай, тасралтгүй, чанартай байх зарчмыг чанд баримтлан, хууль журмыг сахин биелүүлж, иргэн бүрт хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэнэ.

 

ТАНИЛЦУУЛГА

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо нь 1672 өрхийн 7506 хүн амтай, 6-н хэсгээс бүрдэнэ.
 
Тус хорооны Засаг даргаар П.Эрдэнэбаатар 1992-1994, Г.Норов 1994-1996, Ш.Дашдондог 1996-1998, Д.Дарьсүрэн 1998-2000, Д.Ганболд 2000-2009, О.Ганбаатар 2009-2016 онд ажиллаж байгаад М.Энхманлай 2016 оны 4 дүгээр сараас эхлэн ажиллаж байна.
 
Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л. Дашцэнгэл, Зохион байгуулагч Б. , хөгжлийн нийгмийн ажилтан А. Бадамлянхуа, улсын бүртгэгч Д. Лхасүрэн, халамжийн нийгмийн ажилтан П. Отгонжаргал нар ажиллан төрийн үйлчилгээг хорооныхоо иргэдэд үзүүлдэг.
 
Тус хороо нь Нийслэл, дүүргийн цаг үеийн болон уламжлалт тэмцээн, наадмуудад амжилттай оролцохын зэрэгцээ өмнөх амжилтуудаа бататган 2010 онд “Батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэгч” хамт олноор шалгарч, 2011 онд “Хүүхдэд ээлтэй хороо”, 2011 онд шилдэг үйл ажиллагаатай хамт олон шалгарч байжээ. 2010 онд “Соёлтой иргэн - Соёлтой дүүрэг” уралдаанд тэргүүн байр, 2011 онд “Хүрээ соёл” аянд тэргүүн байрт шалгаран, 2010 онд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн өргөмжлөлийг тус тус хүртжээ.
 
Тус хорооны Амжиргааг дэмжих зөвлөл нь 2009 онд Сонгинохайрхан дүүргийн шилдэг зөвлөлөөр шалгаран улмаар 2010 онд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаараа дэд байрт шалгарч байлаа. Мөн хорооны Хамтарсан баг нь Толгойт бүсийн дунд зохиогдсон Хамтарсан багийг чадавхижуулах аянд тэргүүн байранд шалгарч “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Өргөмжлөлөөр шагнагдсан байна. 2012 онд зохион байгуулагдсан “Хүрээ соёл” аянд тэргүүн байр эзэлж байсан хамт олон юм. 

 

Хорооны бүтэц бүрэлдэхүүний мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү.

Л.Дашцэнгэл

Засаг дарга

Утас: 88069808

 

ХОРООНЫ БУСАД АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Овог Нэр Албан тушаал Утасны дугаар
1 Тогтохжаргал Анхжаргал Зохион байгуулагч 95125004
2 Ганбат Номинсайхан Нийгмийн ажилтан 91270716
3 Гэрэлчулуун Мягмарнаран Халамжийн мэргэжилтэн 90303535
4 Дашням Сосорбарам Улсын бүртгэгч 99773990
5 Өөдөс Шижирбаатар Сахиул 95161449
6 Ягаансүрэн Эрдэнэсүрэн Үйлчлэгч 80622499
7 Дэлгэр Должинсүрэн 1-р хэсгийн ахлагч 80450427
8 Зандмаа Сүнжидмаа 2-р хэсгийн ахлагч 80450490
9 Батнасан Батцэцэг 3-р хэсгийн ахлагч 80450486
10 Пүрэвдорж Тэрбиш 4-р хэсгийн ахлагч 80450446
11 Баярцогт Түвшинжаргал 5-р хэсгийн ахлагч 80450421
12 Дамдин-осор Даваадулам 6-р хэсгийн ахлагч 80450474
13 Төмөрбаатар Хандмаа 7-р хэсгийн ахлагч 89404149
14 Оршихуй Оюунцэцэг 8-р хэсгийн ахлагч 80450403

ГАЗАРЗҮЙН БАЙРШИЛ, ДЭД БҮТЦИЙН ТАЛААР

Нутаг дэвсгэрийн хувьд 182 га газартай, хувийн хэвшлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн 50 гаруй аж ахуй нэгж байрладаг. 4 дүгээр хороо нь зүүн талаараа дүүргийн 5, 27-р хороо, урд талаараа 19-р хороо, баруун талаараа 3-р хороо, хойд талаараа 26-р хороотой хиллэн оршдог.

ХОРООНЫ АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Дэд бүлгүүд