Өнгөрсөн сарын 30-ны өдөр эхэлсэн Саппорогийн аюулгүйн тойргийг дөрвөн замын уулзвар болгох ажил маргааш дуусна. “Гудамж”  төслийн хүрээнд зураг төслийг “Танил санаа” ХХК гаргаж, зам барилгын ажлыг “Наранбулаг Хан” ХХК хийж гүйцэтгэн ийнхүү нээхээр боллоо. Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар нийслэлийн хамгийн их осол гардаг цэгээр нэрлэгдсэн бөгөөд дөрвөн замын уулзвар болсноор авто тээврийн осол, замын түгжрэл буурах юм.