Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын туг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2023.06.13/ боллоо. Тус наадмын анхан шатны тэмцээнийг 21 төрлөөр хоёрдугаар сарын 9-өөс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 371 сургуулийн 5252 сурагч тамирчдыг хамруулсан юм. Тус тэмцээнээс шалгарсан 171 тамирчин сурагчид Баянхонгор аймагт зохион байгуулагдах зуны VII наадамд 2023 оны зургаадугаар сарын 19-28 өдрүүдэд оролцох юм.
Тугийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 62-р сургуулийн сурагч Б.Жаргалмаад гардуулан өгсөн юм.
Сурагч тамирчин Б.Жаргалмаа нь 2021-2023 оны Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль зэрэг амжилтуудыг гаргаж байгаа өсөх ирээдүйтэй тамирчин юм.
Мөн уг арга хэмжээний үеэр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон шилдэг байгууллагуудад шагнал гардууллаа.
Нэгдүгээр байр: 119 дүгээр цэцэрлэг
Хоёрдугаар байр: 113 дугаар цэцэрлэг
Гуравдугаар байр: 80 дугаар цэцэрлэг
Тусгай байр: 101, 303, 284, 285 дугаар цэцэрлэг 153, 106, 74 дүгээр сургууль
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнүүлсэн “Цаг гаргая” аянд Сонгинохайрхан дүүргийн 3488 иргэн нэгдэж, Шугаман бүжиг, иог, явган алхалт, эрүүл мэндийн цахим гүйлт, бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, Улаанбаатар марафон, нийтийн бүжиг зэрэг олон төрөлт биеийн тамирын арга хэмжээг 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 6 дугаар сарын 10-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Тус аянд идэвх санаачилгатай оролцож нэгдсэн дүнгээр:
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага
Нэгдүгээр байр: 263 дугаар цэцэрлэг
Хоёрдугаар байр: 110 дугаар цэцэрлэг
Гуравдугаар байр: 214 дүгээр цэцэрлэг
Тусгай байрт: 107, 260, 226, 113, 119, 104, 303 дугаар цэцэрлэг
Ерөнхий боловсролын сургууль
Нэгдүгээр байр: 9 дүгээр сургууль
Хоёрдугаар байр: 65 дугаар сургууль
Гуравдугаар байр: Ирээдүй цогцолбор сургууль
Тусгай байрт: 62, Хөгжил цогцолбор сургууль тус тус шалгарсан юм.
Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье!