Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан анхааруулах төхөөрөмж суурилууллаа. Засаг даргын Тамгын газар “Эвт гурван тулгуур” НҮТББ-тай хамтран 105-р сургууль болон Геологийн төв лабораторийн явган хүний гарцны гэрлэн дохионд дуут төхөөрөмжийг суурилууллаа. Ингэснээр тусгай хэрэгцээт иргэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөл бүрдэж байгаа юм.