Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах /ГТУА/ 26 дугаар ангийн баг тамирчид 2023 оны аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улаанбаатар бүсийн "Гандуулга" клубийн тэмцээний Байлдааны тархалтын төрөлд тэргүүлж Алтан медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 10 дугаар анги, хүрэл медалийг УБТЗ-ын Цэрэгжүүлсэн Гал унтраах ангийн баг тамирчид тус тус авч тэргүүн байрт шалгарчээ.