Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс Богд судалгааны хүрээлэнтэй хамтран Засаг даргын эрхлэх асуудлын харьяа 26 байгууллагын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд хууль, эрх зүйн сургалтыг өнөөдөр /2023.06.30/ зохион байгууллаа.
Шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулагдсан уг сургалт нь:
-Хууль тогтоомж боловсруулах үйл ажиллагаанд оролцох нь
-Эрэгтэйчүүдийн жендерийн асуудал ба суурь судалгаа
-Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн талаар ерөнхий ойлголт болон эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.