“Сургуулийн автобус” төсөл арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 8 сургуульд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас найман автобусыг хүлээлгэн өглөө.
Автобусны түлхүүрийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа холбогдох албаны хүмүүсийн хамт гардуулан өгөв. Дүүргийн алслагдсан хорооны буюу 74, 123, 9, 12, 151, 106, 74, Хөгжил цогцолбор сургуулиуд ийнхүү автобустай болсноор хүүхэд сурагчдын аюулгүй байдлыг хангах, сурагч нар асран хамгаалах хүнгүйгээр хичээлдээ ирж, явах боломж байна. Ингэснээр дүүргийн хэмжээнд нийт 22 хүүхдийн сургуулийн автобустай болж байгаа юм.