Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас Нийслэл Улаанбаатар хотын хэдэн хэдэн дүүрэг үерт автаад байна. Тиймээс Нийслэлийн онцгой комисс өнөө өглөө хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар шийдвэрлэсэн. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дүүргийн Онцгой комиссыг хуралдуулж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Хурлаар:
- Дүүргийн онцгой комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллах, 24 цаг бэлэн байдалд байх
- Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэргэжлийн 5 ажлын хэсэг гаргаж нөхцөл байдлыг дахин үнэлүүлэх
- 1000 шуудай хайрга, дайргын нөөц бэлтгэх, яаралтай далан шуудууг бэхлэх, хамгаалалтын далан босгож урьдчилан сэргийлэх
- Төв замын усны шүүрийг цэвэрлэж, бөглөрөхөөс сэргийлэх, саадгүй ус урсах нөхцөлийг бүрдүүлэх
- 24 цагийн штаб байгуулах чиглэлийг өглөө.