Нийслэл хотод үргэлжилсэн бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн хэд, хэдэн хороод үерт автсан. Үерийн улмаас бохирдсон 9, 25, 42 дугаар хороодын 162.000 м.кв зам талбай, 11 автобусны буудалд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийг тусгай зориулалтын мананцар үүсгэх авто машинаар өнөөдөр /2023.07.08/ хийж байна. Мөн хороодын нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга зэргийг ариутгалаа.