Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт асфальт хучилтын ажил үргэлжилсээр байна.
Тухайлбал, дүүргийн 17 дугаар хорооны 118 дугаар цэцэрлэгийн хоёр талд буюу 58-р байрны авто зогсоолын асфальт хучилтын ажил 80 хувьтай, харин 33-р байрны авто зогсоолын ажил одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Энэхүү авто зогсоолуудыг хийж дууссанаар нийт 120 авто машины зогсоол бүрэн ашиглалтад орох юм.