Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.07.26/ болж өнгөрлөө. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа ахалж, цаг үеийн мэдээ, мэдээллийг солилцон өнгөрсөн удаагийн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсан юм.
Харин өнөөдрийн хурлаар:
 
-Төр, хувийн хэвшлийн халаалтын зуух, барилга байгууламжийг төвлөрсөн дулаан, цахилгаан, хий болон бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх
-Дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, хяналтын камер, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг засварлах ажлаа эрчимжүүлж ажиллах
-2023-2024 оны халаалтын улиралд хэрэглэх сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг бэлтгэн, нөөц бүрдүүлэх, борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах
-Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын шар тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг 9 дүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах
-Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах
-Үерийн аюулын улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, эвдэрсэн авто зам, явган зам талбайг засварлах, зам дээр тогтсон усыг соруулах, цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.