Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд нийслэл, дүүргийн санхүүжилтээр явган хүний зам тавих ажил хийгдэж дууслаа.
Уг зам нь 2 метр өргөн, 300 метр урттай бөгөөд дүүргийн 12 дугаар хорооны 2 дугаар байрны урдаас 106 дугаар цэцэрлэгийн урд хэсгээр үргэлжилж байгаа юм. Зам тавих ажлыг 2023 оны 6 дугаар сарын 24-өөс 30-ны өдрийн хооронд өнгөт хавтангаар хийж гүйцэтгэлээ.