Иргэдийн тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, иргэн, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын идэвх хандлагыг өрнүүлэхэд чиглэсэн “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтыг сайжруулах, засварлаж шинэчлэх, тохижилт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна.
Иймд иргэд, айл өрх, СӨХ-оод, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэн өөрийн ажиллаж, амьдарч буй орчноо тохижуулж, эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр, таатай орчин бүрдүүлэхийг уриалж байна.