Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан эмгэгээс урьдчилан сэргийлэх “LIVE+R” хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Уг ажлыг ДЭМБ, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Э.Хулан, JCI Leader ТББ, Сэргээн засах сургалт үйлчилгээний төв, Turkish airlines зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байна.

     “LIVE+R” хөтөлбөрийн хүрээнд 6-р хороонд бүртгэлтэй нийт 300 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эхо, зүрхний бичлэг, сахарын шинжилгээ, хеликобактерийн шинжилгээ болон элэгний B, C вирусын шинжилгээ хийж шаардлагатай иргэдэд урьдчилан сэргийлэх вакцин хийх юм. Хөтөлбөрийн хүрээнд 05 дугаар сарын 01-нээс 05-ны хооронд хорооны байранд үзлэг хийж. 05 дугаар сарын 05-ны баасан гарагт хариу нь хэлэх юм. Шинжилгээний хариу ямар байхаас шалтгаалж ирэх 06 дугаар сарын 01-нээс эхлэн дараагийн шатны эмчилгээнүүд хийгдэх юм байна.