Дүүргийн 32 хороонд нийт 273 хэсгийн ахлагч ажиллаж байна. Орон сууцны хороолол хариуцдаг нэг хэсгийн ахлагчид 200 өрх ногддог бол гэр хорооллын хэсгийн ахлагчид 250-300 өрх, хүн ам ихтэй хороодын хувьд зарим тохиолдолд 400 өрх ногдох тохиолдол ч бий.

 Хэсгийн ахлагч нар өрх бүртээ хүрч ажиллахын тулд олон бэрхшээл тулгардаг. Тэгвэл энэ бүхнийг шийдвэрлэх үүднээс дүүрэг орон нутгийн удирдлагууд хэсгийн ахлагч нартайгаа зөвлөлдөж шийдэл хайсан үр дүнтэй зөвлөгөөнийг Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд зохион байгуулж, цэвэр агаарт нэг өдрийг өнгөрөөлөө. 

Ажил бүтээлээрээ бусдыгаа манлайлсан тэргүүний хэсгийн ахлагч нарынхаа туршлагыг үлгэр дууриал болгон, хамт олонч сэтгэлгээг хөгжүүлсэн өдөрлөг болов. Мөн дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийг тохиолдуулан нийслэл, дүүргийн шагналаар тэргүүний хэсгийн ахлагч нарыг урамшууллаа.