Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хамтарсан багийг чадваржуулах” хоёр сарын аян дүнгээ гаргаж, Толгойт бүсээс шалгарсан 2-р хорооны хамт олон Нийслэлийн шилдэг хамтарсан багаар шалгарлаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газрын хамтран зохион байгуулсан Хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудал сэдэвт зөвлөгөөнд амжилттай оролцсон та бүхэндээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье.