УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын санаачлагаар 01 дүгээр сарын 21 буюу ирэх бүтэнсайн өдөр 10:00-17:00 цагийн хооронд ахмадын урьдчилан сэргийлэх үзлэг 10-р хорооны “Байгаль наран” өрхийн Эрүүл мэндийн төвд хийгдэнэ.

Үзлэгийн үеэр дотор, нүд, эхо, мэдрэл, чих, хамар хоолой зэрэг үзлэг хийж, сахарын хэмжээг тодорхойлох юм.