Сонгинохайрхан дүүргийн 16-р хороонд байрлах 113-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил эхэллээ. Уг цэцэрлэгт 16, 23, 29, 30-р хорооны нийт 565 хүүхэд хамрагдан суралцдаг.

Тус цэцэрлэгийн өргөтгөл баригдаж буй 16-р хороо цэцэрлэгийн насны 555 хүүхэдтэй бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор цэцэрлэгт хамрагдалт  100 хувьд хүрэх юм.

Тус цэцэрлэгт дан ганц 16-р хорооны хүүхдүүд төдийгүй бусад 3 хорооны хүүхдүүд ч мөн төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна. Өргөтгөлийн ажлыг “Инжхами” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө буюу ирэх 8-р сарын 15-ны дотор хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.