СХД-ийн хороодын нийгмийн ажилтнууд хамтран ахмад настан, хүүхэд багачуудад тус дэм болох зорилго бүхий LIKE төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд: 5-р сарын 1-ний өдөр "Амхад насны үндэсний төв"-д амьдарч буй ахмадуудад зориулан "Бид танд хайртай" арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр ахмадуудын харааг шалгах, үс засах үйлчилгээ үзүүлснээс гадна 2 сая гаруй төгрөгийн эд материал хүлээлгэн өгч, урлагийн мэндчилгээ дэвшүүлэх, ахмадуудтай халуун дулаан яриа өрнүүлж тэдний санаа бодлыг сонсох, мөн өөрийн дүүргийн харьяалалтай 40 орчим ахмадуудад гарын бэлэг гардуулж 1 өдрийг хамтдаа өнгөрүүллээ.  

 

Дараагийн арга хэмжээг зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.  

Төслийн арга хэмжээг дэмжиж ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, иргэддээ талархал илэрхийлье.