Дүүргийн 29-р хороо 7212 иргэнтэй, сургуулийн насны 1342, цэцэрлэгийн насны 806 хүүхэдтэй. Хороонд сургууль, цэцэрлэг байгаагүй учир хүүхдүүд 18-р хорооны 12-р сургууль болон зэргэлдээ хорооны сургууль цэцэрлэгт хамрагддаг байсан.

      Харин 2020 оны хичээлийн жилийг шинэ сургууль цэцэрлэгийн цогцолбортойгоор угтах боломжтой болж байна. Барилгын ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар болон бусад хүмүүс танилцлаа. Сургууль цэцэрлэгийн барилгыг Сүмт Өргөө ХХК гүйцэтгэж байна.