Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Алтанцэцэг 10 жилийн өмнө нь гэртээ ганц машинтай ажилладаг байсан. Харин уйгагүй зүтгэл, хийж бүтээх хүсэл, гэр бүлийн хүнийхээ дэмжлэгээр 3 жилийн өмнө тусдаа ажлын гэртэй болж, дахин 2 машин нэмж авч үйлдвэрлэлээ өргөтгөжээ.

Харин өнөөдөр Аттилагийн төслийн баг хамт олонтой нэгдэж, оёдлын нарийн технологи сурч, ур чадвараа ахиулж байна. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч, баялаг бүтээгч та ч гэсэн энэ жишгээр хөгжиж дэвших бүрэн боломжтой.