Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо БНСУ-ын Бусан хотын хамтын сан болон Эрүүл Мэндийн газартай хамтран 3 дахь жилдээ иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийж байна.

Тус сайн дурын багийнхан энэ удаа нүд, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, рентген, дотор зэрэг нарийн үзлэг, эмчилгээ хийж байна. 80 орчим хүнтэй энэ баг өнөөдрөөс эхлэн 16-ныг дуустал 19-р хорооны гадаах талбай болон өрхийн эрүүл мэндийн төв, 62-р сургуулийн гадаа талбайд ажиллах юм.

Мөн энэ үеэр дан ганц эмнэлгийн үзлэг хийхээс гадна үнэ төлбөргүй үсчин, хувцас, цаг засвар ч мөн ажиллаж байна.