Сонгинохайрхан дүүргийн иргэд та бүхнийг Хан-Уул дүүрэг “Мишээл” ОУХТ-д 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагт зохион байгуулагдах нэгдсэн өдөрлөгт урьж байна.

Иргэн та дараах QR кодыг уншуулж Авилгатай Тэмцэх Газрын цахим хуудсанд нэгдээрэй.

Гомдол, мэдээлэл хүлээн авах утас: 110

 Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг 100 их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах үүд хаалгыг нээж өгөх зорилгоор дүүргийн Засаг даргын санаачилгаар хоёр жилийн өмнө “IELTS-600” төслийг “Сантис” гадаад хэлний сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

Дүүргийн 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хороод, айл өрхийн дунд “Бүтээлч Сонгинохайрханчууд” аяныг Засаг даргын захирамжаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан.

 
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:
- Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд
- Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллыг 20 ажилтанд
- Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олголоо.
Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулаад байна. Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж, эмч, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан онцолсон юм.
 Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жил, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, явц, үр дүнгийн талаар иргэд сонгогчдод танилцуулах, тэдний хүсэлт, санал санаачилгыг цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах, холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх зорилго бүхий “Иргэн таныг сонсъё” уулзалт өнөөдөр өнөр бүсээс эхэллээ.

Сонгинохайрхан дүүргийн түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 78 дугаар цэцэрлэг “БИДНИЙ ДҮҮРЭГ-МИНИЙ ЦЭЦЭРЛЭГ” аяныг эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан, хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. Аяны хүрээнд хүүхдүүдийн дунд “Өнгөлөг өглөө-Өглөөний дасгал”, эцэг, эх асран хамгаалагч нарын дунд “Дүүргээ хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйн АХА, “Хөгжилтэй буухиа”- тэмцээнүүд болов. Мөн аяны хаалтын үйл ажиллагаанд цэцэрлэгийн сурагч багачууд “ӨНГӨЛӨГ ӨГЛӨӨ-ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛ”-аа эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа зориулж үзүүллээ. Энэ хичээлийн жилд 78 дугаар цэцэрлэгийн хамт олон оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос хэрэгжүүлж буй “Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас”-ыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хамгийн анхны захиалагч цэцэрлэг боллоо.
Сонгинохайрхан дүүргийн түүхт 30 жилийн ой 2022 оны аравдугаар сард тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл 28 жил албан үүрэг гүйцэтгэж байгаа Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга А.Батсайхантай ярилцлаа. 

Даваа гарагт болдог Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга оролцлоо. 

Эрхэм хүндэт азай буурал ахмад настнууд та бүхэндээ Олон улсын ахмадын баяр болон Монголын ахмадын байгууллагын түүхт 91 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Холбоо барих, Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот

Сонгинохайрхан дүүрэг, Баянголын-1

70173203

Хариуцсан ажилтан, албан хаагч:

Бичиг хэргийн эрхлэгч:

70170118
 

           

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол:

Б.Номин-Эрдэнэ

70173317

Сайтын хандалт:

Өнөөдөр
426
Өчигдөр
2933
Энэ 7 хоногт
15594
Энэ Сард
44555
Бүгд
4420946