Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Таван толгой” ХХК-ний Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд “Угаар-2023” тусгай арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хариуцсан 18 хороодын нутаг дэвсгэрт зохион явуулж байна.

 Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбайд 4 байгууллагын 139 зам талбайн үйлчлэгч 91,530 мкв явган замын цас мөс, 622,750 мкв авто замын нуухны цас мөсийг цэвэрлэв. Мөн 2023 оны 1 сарын 4-ний өдрийн байдлаар зам цэвэрлэгээний 4 байгууллагад 264,1 тн давс, 5 тн бодис, 40 тн хайрга дайрганы нөөцтэй байна.

 
✅Шинэ оны эхний удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр /2023.01.02/ зохион байгууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалахын сайдын 2017 оны A/331 дүгээр тушаалаар баталсан Цэргийн бүртгэл явуулах журам, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 4-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийнэ.

Шинэ оны эхний удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр /2023.01.02/ зохион байгууллаа. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, олон нийтийн байцаагчдаас #БАЯРЛАЛАА челлэнжийг эхлүүллээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2022.12.09/ боллоо. Хурлаар дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн Засаг даргын дэргэдэх болон эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны гүйцэтгэлийн тайлангын хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар дүүргийн удирдлагууд танилцуулав.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, дүүргийн 2023 оны төсвийн төсөл, дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төсөл, хорооны хэсгийн хуваарьт өөрчлөлт оруулах эдгээр асуудлыг ИТХ-д өргөн барих тухай, дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллагын 2022 оны үйл ажиллагааг дүгнэсэн ажлын хэсгийн танилцуулга болон бусад асуудлуудыг хэлэлцлээ.
“ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ”, “ХАЛУУН ДУЛААН ГЭР БҮЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД 43 ХОРООНЫ 120 ЭМЭГТЭЙ ХАМРАГДЛАА
✅Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагатай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд “Нандин бүхнээ хамгаалъя - Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан дор 43 хорооны 120 эмэгтэйг хамруулсан “Өөрийгөө хайрлахуй”,”Халуун дулаан газар гэр бүл” сургалтуудыг зохион байгууллаа.
НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЪЯ-ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО
 
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.12.05/ боллоо. Хурлын эхэнд Засаг дарга Н.Алтаншагай өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.
Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.
Хуралд оролцсон нийт удирдлагуудад “Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай” байгааг хэллээ.
Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүрэг, чиглэл өглөө.
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах
- Дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам, гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгож, гэмтэхээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах
- Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журам сахиулах, бэлэн байдлыг хангах, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих
 
 
“ТЭГШ ЭРХ- ТЭГШ ОРОЛЦОО” УРИАН ДОР СПОРТЫН НӨХӨРСӨГ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “ТЭГШ ЭРХ - ТЭГШ ОРОЛЦОО” уриан дор Сонгинохайрхан дүүргийн дэргэдэх хэлтэс, алба, хороодын төрийн албан хаагч, иргэдийн дунд спортын нөхөрсөг өдөрлөг боллоо.
Энэхүү спорт өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач тусыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамир, спортын дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, нийгмийн идэвхтэй харилцааг сэргээхэд нөлөөллийн хэлбэрээр дэмжлэг үзүүлэх зорилготой.
Тэмцээнд харааны болон сонсголын бэрхшээл, тулах, хөдлөх эрхтний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд, хүүхдээс гадна дүүргийн дэргэдэх хэлтэс алба, хороодын төрийн албан хаагчдын 30 байгууллагын 600 гаруй төлөөлөл оролцсон юм.
Баг, тамирчдын дунд Параолимпийн төрөл болох суугаа волейбол, нисдэг таваг болон хүүхдүүдийн дунд пара бочи гэсэн гурван төрлийн тэмцээн зохион байгуулагдлаа.
Суугаа волейболын төрөлд
Нэгдүгээр байр: А.Батбаяр Засаг даргатай 34-р хорооны баг
Хоёрдугаар байр: Д.Оюунцэцэг Засаг даргатай 15-р хорооны баг
Гуравдугаар байр: Дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга Г.Байдраг, 42 дугаар хорооны Д.Саруул-Ирээдүй Засаг даргатай холимог “Төгөл” баг
Нисдэг таваг төрөлд
Нэгдүгээр байр: А.Батбаяр даргатай 34-р хорооны баг
Хоёрдугаар байр: Д.Саруул-Ирээдүй даргатай 42-р хорооны баг
Гуравдугаар байр: Б. Гантуул даргатай 38-р хорооны баг
Пара бочи хүүхдийн төрөлд
Тэргүүн байранд
-25 дугаар хорооны Б.Маралмаа
-4 дүгээр хорооны П.Отгон-Эрдэнэ\
-30 дугаар хорооны Ч.Тэргэл
Дэд байранд
-42 дугаар хорооны А.Гантөгс
-18 дугаар хорооны н.Шижиршагай
-7 дугаар хорооны Ц.Өнөржаргал
Гутгаар байранд
-33 дугаар хорооны Н.Лхагвасүрэн
-33 дугаар хорооны Э.Учрал
-33 дугаар хорооны М.Ариунтуяа
-
Шилдэг тоглогчоор 34-р хорооны иргэн М.Мөнхбаатар
Багийн дүнгээр шилжин явах цомыг А.Батбаяр даргатай 34-р хороо шалгарсан юм.
Мөн тэмцээнд оролцсон 40 хүүхдэд бэлэг гардуулж урамшууллаа.
Тус өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, "Эвт тулгуур" ТББ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар комисс, ерөнхий боловсролын 9 дүгээр сургууль хамтран зохион байгууллаа.
 

Холбоо барих, Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот

Сонгинохайрхан дүүрэг, Баянголын-1

70173203

Хариуцсан ажилтан, албан хаагч:

Бичиг хэргийн эрхлэгч:

70170118
 

           

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол:

Б.Номин-Эрдэнэ

70173317

Сайтын хандалт:

Өнөөдөр
601
Өчигдөр
2933
Энэ 7 хоногт
15769
Энэ Сард
44730
Бүгд
4421121