ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
✅Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1212 дугаар захирамж Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журмын дагуу дүүргийн удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтын хуваарийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засаг даргын А/19 дүгээр захирамжаар баталсан.
Ээлжит уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Амарбаясгалан, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга М.Энхманлай, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн, Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны ахлах мэргэжилтэн Л.Лхагвасүрэн оролцож иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авлаа.
Олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр, Дэд бүтэц, дулааны шугам сүлжээ, Шинэ ажлын байрны дэмжлэг, Газрын маргаантай асуудал, Агаар орчны бохирдлын чиглэлээр тус, тус хандсан бөгөөд холбогдох хэлтэс, тасаг шийдвэрлэх эрх бүхий байгууллагад уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.
ХАМТАРСАН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
✅Дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа Засаг даргын тамгын газрын дэд бүтцийн салбарын хэлтэс, тасаг, Хог тээврийн байгууллагууд, цас цэвэрлэгээний байгууллага, хороодын Хог хаягдлын олон нийтийн байцаагч нартай хамтарсан шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр /2023.02.03/ зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж байгууллагуудын 50 метр талбайн зураглалыг шинэчлэн хийгдэж буй ажлын явц, Түргэн үйлчилгээний цэгүүдийн нөхцөл байдал, гэрэлтүүлэг, тохижилт, халиа дошин, хориглосон бүсээс мал гаргах, хог тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллах талаар хэлэлцлээ.
Мөн удахгүй болох сар шинийн баярыг угтаж их цэвэрлэгээг зохион байгуулан айл өрхийн ахуйн хог хаягдал тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх, давтамжийг нэмэгдүүлэх, нэмэлтээр шөнийн тээвэрлэлт хийх, үерийн далан суваг шуудуу, гуу жалганы хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн хайс хашлага, тэмдэг, автобусны буудал, сандал, хогийн савыг угаах зэрэг ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явцын тайланг 7 хоног бүр танилцуулахыг үүрэг болголоо.
 
Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс 2022 онд зохион байгуулсан үйл ажиллагаа, сайн туршлагыг сурталчлах, солилцох, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг хэлэлцэх зорилгоор өнөөдөр /2023.02.03/ туршлага солилцох арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд, Нийслэлийн есөн дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Эвт гурван тулгуур ТББ, Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил ТББ-ын төлөөллүүд оролцов. Арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дээрх төлөөллийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс зохион байгуулсан үйл ажиллагаа болон 2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлөөс 2023 онд зургаан чиглэлээр 31 хөтөлбөр арга хэмжээ хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд Дэд бүтэц, мэдээллийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Боловсролын үйлчилгээг сайжруулах, Соёл урлаг, спортын үйлчилгээг сайжруулах, Салбар зөвлөлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм.
Уулзалтын дараа арга хэмжээнд оролцогчид Сонгинохайрхан дүүргийн Нутгийн захиргааны ордон дахь гэрлэх ёслолын өргөө, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Ерөнхий боловсролын 9-р сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн танхим, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
 
ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЭВ ЖУРАМ САХИУЛАХ АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
✅Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.01.30/ боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэр дээрх цаг үеийн нөхцөл байдлын талаарх танилцуулга мэдээллийг сонслоо.
Хуралд оролцсон нийт удирдлагуудад “Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх” хэрэгтэйг хэллээ.
Мөн нийт байгууллагуудад дээр дурдсан ажлуудыг эрчимжүүлэх болон дараах хэд, хэдэн үүрэг, чиглэл өглөө.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” А/32 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг бүх шатанд эрчимжүүлж ажиллах
-“Хотын хөгжлийн индекс” хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, шаардлагтай судалгаа, мэдээ мэдээлэл шуурхай солилцож, ажлаа уялдуулж ажиллах
- Удирдлагын академитай хамтран “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” богино хугацааны сургалтад удирдах албан тушаалтнууд биечлэн оролцох
Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд баригдсан 306 дугаар цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.01.30/ боллоо. Тус цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М. Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг 2023 онд Нийслэл хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалт хот нийтийн аж ахуйн ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт өнөөдөр /2023.01.27/ ажиллаж байна.

  “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” (МАСАМ II) төсөл нь Монгол Улсын хэмжээнд 2020-2023 онд хэрэгжих ба төслийг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн сургуулиудын захирал, сургалтын менежерүүдийг хамруулан “Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд багш, ажилтны ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил, захиргааны зөрчил тэдгээрийг танин мэдэх, шалган шийдвэрлэх, хариуцлага ногдуулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган хэрэгжүүлэх” нь сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны ордны есөн давхарт байгуулж буй гэрлэх ёслолын өргөөний дотоод засал чимэглэлийн ажил бүрэн дуусч, комисс хүлээж авахад бэлэн боллоо.

Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууслаа. 

Холбоо барих, Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот

Сонгинохайрхан дүүрэг, Баянголын-1

70173203

Хариуцсан ажилтан, албан хаагч:

Бичиг хэргийн эрхлэгч:

70170118
 

           

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдол:

Б.Номин-Эрдэнэ

70173317

Сайтын хандалт:

Өнөөдөр
2150
Өчигдөр
1946
Энэ 7 хоногт
18433
Энэ Сард
14719
Бүгд
4391110