Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан 2022 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2021 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд аудиторууд төлөвлөгөөт дотоод аудитыг гүйцэтгэж байна.

 

Мөн тус ажлын хүрээнд аудиторууд Сангийн сайдын баталсан 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн СХШ-01 дугаар удирдамжийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний болон харьяа нийт 103 байгууллагад 2016-2021 онуудад төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдэд төсвөөс нөхөн олговор олгогдсон эсэх, түүнийг хопбогдох хуульд зааснаар хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө, шүүхийн шийдвэр гарсан боловч төлөгдөөгүй авлага, хуулийн этгээдийн дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжээс хохирлыг нөхөн төлүүлсэн байдалд санхүүгийн хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.