ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                       

 

                                                                                                                    Огноо: 2019.05.10

 

Тендер шалгаруулалтын нэр: ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ  НӨХЦӨЛТЭЙ СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА /УЛААНБААТАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ, 6 ДУГААР ХОРОО, 9 ДҮГЭЭР СУРГУУЛЬ/ ажил

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/СБ/2019-01/ тоот                                                          

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ ГЭРЭЭНИЙ  НӨХЦӨЛТЭЙ СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА /УЛААНБААТАР, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ, 6 ДУГААР ХОРОО, 9 ДҮГЭЭР СУРГУУЛЬ/-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

            Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерийн хамт 14 550 000 (Арван дөрвөн сая таван зуун тавин мянга)-н төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг: 2019 оны 06-р сарын 10-ны өдрийн 11 цаг 00 минутаас  өмнө ирүүлэх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг  2019 оны 06-р сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй


Дотоодын давуу эрх тооцох эсэх:
Тооцно

 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно
:

 

Монгол улс, Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, Нэгдүгээр давхар, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба.

Утас: 7000-0717

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.