ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2019 оны 06 дугаар сарын 04

 

                                   

         Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт /21 дүгээр хороо/ СХД/ТА/2019/05/30 тоот ажилд тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.

 

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50 000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

 

Тендерийг 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн, 14 цаг 10 минутад нээнэ.

 

Дотоодын давуу эрх тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Агар-4 гудамж Г-31 байр, 102 тоот Худалдан авах ажиллагааны алба

Холбоо барих утас: Утас: 7000-0717