Дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон дүүрэгт эрх шилжин ирсэн төсөл арга хэмжээний хяналтын төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 129, 2013 оны 68 дугаар тогтоолын дагуу зохих шаардлага хангасан хувь хүн, хуулийн этгээдтэй шууд худалдан авалт хийхээр зар хүргэж байна. Сонирхсон хувь хүн, хуулийн этгээд 06 дугаар сарын 12-ний дотор Засаг даргын Тамгын газарт оролцох хүсэлтээ ирүүлнэ үү.

Хувь хүн болон хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

·         Эрх бүхий төсөвчин байх /Хувь хүн/

·         Улсын бүртгэлийн гэрчилгээ /Хуулийн этгээд/

·         Холбогдох тусгай зөвшөөрөл /Хуулийн этгээд/

·         Ажлын туршлага /Хувь хүн, хуулийн этгээд/

 

Нэмэлт мэдээллийг ЗДТГ-ын ТГХШХ-ийн мэргэжилтэн

Д.Мөнгөндалайгаас авна уу. Холбогдох утас 70173135

 

Хяналтын төсөв /эскиз зураг/ боловсруулах

ажлын жагсаалт

 

Д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Ажлын батлагдсан төсөв. сая төг

Хөрөнгийн эх үүсвэр

1

76-р сургуулийн биеийн тамирын заалны засвар

35.0

НОНХС

2

Өрхийн эрүүл мэндийн төвийн засварын ажил /9 дүгээр хороо/

30.0

НОНХС

3

Орон сууцны байрны орцны засвар /12 дугаар хороо/

10.0

Дүүргийн төсөв

4

Авто замын засварын ажил /25 дугаар хороо/

30.0

НОНХС

Дүн

105.0