ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо[1] :

2023 оны 03 дугаар сарын 27

 

Тендер шалгаруулалтын нэр:

156 дугаар цэцэрлэгийн камержуулалт (СХД, 27 дугаар хороо) 

 

Тендер шалгаруулалтын дугаар:

НХААГ/202302113

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг 156 дугаар цэцэрлэгийн камержуулалт (СХД, 27 дугаар хороо)–ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн, 10 цаг 10 минутад зохион байгуулна.

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын 1 дүгээр гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Худалдан авах ажиллагааны алба 302 тоот

Утас: 7000 0717, 7000 0771

 

 



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.