ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

 

Огноо[1] :

2023 оны 03 сарын 29-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

Авто машины зогсоол байгуулах (17 дугаар хороо)                                  

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДХААА/202312024

 

                                                                                   

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Авто машины зогсоол байгуулах (17 дугаар хороо)”-ын ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 10 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 20 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

 

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо,                                       Нутгийн захиргааны нэгдсэн байр, 3 давхар 302 тоот

 

Утас: 70000717, 7000771

 

 

 

 

 



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.