ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо :

2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

Хороодын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх ажил

 

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДХААА/202301027

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар  нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хороодын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх ажил–ыг үзүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц № 4: 18,24,41 дугаар хороо

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба нийт Багц №4: 2,341,284 (Хоёр сая гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуун наян дөрөв) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

 

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний 10 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 09- ний өдрийн, 10 цаг 20 минут зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо,                                                                                        Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр,                                                            Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба                                                                                                     Утас: 70000717, 7000 0771