МОД ҮРЖҮҮЛГИЙН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ  ЗАР

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны  2023 оны ЭБ-6/04 дүгээр тогтоолоор батлагдсан, дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Дүүргийн Засаг даргын 2023 оны А/207 дугаар захирамжийн дагуу  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нэг байршил, 21 дүгээр хорооны таван байршилд, 40 дүгээр хорооны нэг байршилд  нийтдээ  7 байршилд  тус  бүрдээ 0.9 га талбайгаас 4 га хүртэл талбайд  нийтдээ  16.8 га  газарт  мод үржүүлгийн  зориулалтаар хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг  зарлаж байна.

 

1.Хамрагдах  газрын байршил, ажлын  цар хүрээ, хугацаа:

 

1.1. Газар ашиглах хугацаа  3 жилээр гэрээг байгуулна.

 

1.2. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нэг байршил, 21 дүгээр хорооны таван байршилд, 40 дүгээр хорооны  нэг  байршилд  нийтдээ  7 байршилд  тус  бүрдээ 0.9 га талбайгаас 4 га  хүртэл талбайтай   нийтдээ  16.8 га  газрын  дараах байршлын  7 мод үржүүлгийн  зориулалттай газруудад төсөл сонгон шалгаруулна.

 

 Жич:Уг газар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшилд байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх байршил газруудад  тог цахилгаан, худаг ус,  хашаа хамгаалалт байхгүй болно.

 

2.Төсөл сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй этгээд нь дараах шаардлагыг хангасан байна.

 

2.1.Хөрөнгө баталгаа, төлбөрийн чадвартай байх, Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;

 

2.2.Оролцогч нь хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвар болон төсөл шалгаруулалтанд ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцах;

 

2.3.Төсөл нь иргэн, бүлэг, аж ахуйн нэгжийн хувьд тухай сонгосон талбайд    хэрэгжүүлэх мод үржүүлгийн  төсөл байх;

 

2.4.Төсөл хэрэгжүүлэгч иргэн, бүлэг, аж ахуйн нэгж нь эрх зүйн хариуцлага хүлээх бүрэн чадамжтай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат иргэн, аж ахуйн нэгжүүд байх;

 

2.5.Төслийн удирдлага арга зүйн заавар MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулах, ба төсөл нь зарласан нөхцөл, шаардлага, стандартыг хангасан байх;

 

2.6.Тухайн төсөл нь байгаль орчин болон хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх;

2.7. Мод үржүүлгийн аж ахуй эрхлэх талаар зохих мэдлэг, туршлага, мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн чадавхи нөөцтэй байх;

2.8. Аж ахуйн нэгжийн хувьд гурваас доошгүй жил идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байх.

2.9.Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;

Төслийн саналыг бэлтгэх ба баталгаажуулалт:

3.1. Төслийн саналыг давхар дугтуйнд хийж  ирүүлнэ.

3.2. Гадна дугтуйн дээр “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт” гэж хаяглан, 2023 оны 05 сарын 08-ны  өдрийн 12.00 цагаас “ӨМНӨ НЭЭЖ ҮЛ БОЛНО”. гэж тэмдэглэсэн байна.

3.3. Доторх дугтуйн дээр санал ирүүлж буй иргэн, аж ахуйн нэгжийн нэр хаяг утас тодорхой байна.

3.4.Хэрэв саналыг заасны дагуу дугтуйлж ирүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн  Засаг даргын Тамгын газар нь  хариуцлага  хүлээхгүй болно.

3.5. Зарын хугацаанд  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт  ирүүлсэн байна.

3.6.Оролцогчид  ирүүлсэн төслөө хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө бичгээр

мэдэгдэл өгч өөрийн төслийг буцаан авч болно.

Төслийг хүлээн авах газрын хаяг, харилцах утасны дугаар: 

 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 05 сарын 07-ны өдрийн 17 цаг хүртэл 319 тоот өрөөнд хүлээн авна.  Утас 70173213

Төсөл сонгон шалгаруулалтын талаар тодруулах, нэмэлт мэдээллийг

Сонгинхайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын  70173213 утсаар холбогдож авна уу.

 

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР