ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо[1] :

2023 оны 03 сарын 24-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт,тохижилтын ажил (СХД, 33 дугаар хороо)

Тендер шалгаруулалтын дугаар:

НХААГ/202206511

                                                                                   

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт,тохижилтын ажил (СХД, 33 дугаар хороо)НХААГ/202206511 тоот ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Хэрвээ тендер шалгаруулалт багцтай бол дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ: Багцгүй

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 40 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо,                                       Нутгийн захиргааны нэгдсэн байр, 3 давхар 302 тоот

Утас: 70000717, 7000771

 



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.