Огноо :

2023 оны 07 дугаар сарын 27 өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

26 дугаар хорооны авто замаас 152 сургууль хүртэлх авто замын ажил

 

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДХААА/202307049

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг 26 дугаар хорооны авто замаас 152 сургууль хүртэлх авто замын ажил-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Үгүй

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

       Тендерийн баталгаа: 5,130,000 (Таван сая нэг зуун гучин мянга төгрөг)

        Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа: Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийг 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 09 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн, 09 цаг 40 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба                                                                                                     

Утас: 70000717, 7000 0771