ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

2023 оны 08 дугаар сарын 28                                                                    Улаанбаатар хот

 

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь СХДХААА/202308062 дугаартай “Хариуцлагатай аав, ээж” төслийн хүрээнд хийгдэх сургалт, зөвлөгөө, зохион байгуулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.Үүнд:

 

1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

1.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.

1.2. Сургалтын байгууллагад тавигдах шаардлага

·      Улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэлд сургалтын үйл ажиллагааны чиглэлтэй байх;

·      Сургалтын төрөл, чиглэл бүрээр сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан байх;

·      Сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах сургалтын менежертэй байх;

·      Тухайн чиглэлээр мэргэшсэн сургагч багштай байх;

·      Сургалтын үйл ажиллагааг 5-аас доошгүй жил явуулсан байх;

·      Сургалтын гэрчилгээ олгодог байх

·      Тухайн сургалтын чиглэлээр сургалт зохион байгуулж байсан туршлагатай байх;

·      Сургалтын гарын авлага, холбогдох материал, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй байх

 

1.3. Сүүлийн 5 жил (2018, 2019, 2020, 2021, 2022 он)-ын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.

1.4. Сүүлийн 5 жил (2018, 2019, 2020, 2021, 2022 он)-д хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлнэ.

Сүүлийн 5 жил (2018, 2019, 2020, 2021, 2022 он)-ын аль нэг жилд төсөвт өртгийн 10 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэсэн ажлын гэрээ, захиалагчийн тодорхойлолтыг хавсаргана.

 

1.5. Голлох мэргэжилтэн болон ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.

1.6. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдөр, цагийн байдлаар бүрэн төлсөн байна.

Татвар, Нийгмийн даатгалын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий

 газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.

2. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах, шаардсан шаардлага болон мэргэжилтэнүүдийг хангах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн болон туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр оролцож болно.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 09 дүгээр сарын 06ы өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 09 дүгээр сарын 06ы өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

 

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянгол 1 гудамж,

Нутгийн захиргааны нэгдсэн байр, 3 давхар,

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны газар, Утас: 70000717

Цахим хаяг: www.tender.gov.mn, И-мэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.