ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо :

2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр:

Хороодын цогцолбор барилгуудад  хийгдэх засварын ажил

 

Тендер шалгаруулалтын дугаар:

СХДХААА/202307056

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хороодын цогцолбор барилгуудад  хийгдэх засварын ажил –ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”

Багц-2 Хорооны барилгын засварын ажил (19, 27 дугаар хороо)

Багц-3 Хорооны барилгын гадна, дотор засварын ажил (1, 4 дүгээр хороо)

Багц-4 Хорооны барилгын гадна засвар (23 дугаар хороо), гадна бохир, халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамын засварын ажил ( 17 дугаар хороо)

Багц-5 Хорооны барилгын гадна, дотор засварын ажил (20, 22 дугаар хороо)

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2,176,990.2 (хоёр сая нэг зуун далан зургаан мянга есөн зуун ерэн төгрөг хоёр мөнгө) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 10 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 20 минут зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо,                                                                                        Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр,                                                            Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба                                                                                                     Утас: 70000717, 7000 0771