1.    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 43 хорооны айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадалд хэвшүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулах-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

 

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дүүргийн гэр болон орон сууцны хорооны иргэд аж, ахуй нэгж, байгууллагуудад ажлын даалгаварт заасан сэдвээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, гарын авлага, илтгэл, зөвлөмж боловсруулж, сургалтыг зохион байгуулна.

 

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

·         Компанийн танилцуулга

·         Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгана.

·         Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай. Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.

·         Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна.

-          Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем   (www.tender.gov.mn) өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж, лавлагааг цахимаар илгээдэг болохыг анхаарна уу.

-          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт авах хүсэлтийг Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем   (www.tender.gov.mn) өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ.

·         2020, 2021, 2022 онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсран ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас 2020, 2021, 2022 онуудын борлуулалтын орлого, болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана.

·         Борлуулалтын орлогын хэмжээ: 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас ( 81,250,000 төгрөг) багагүй байна.

·         Харилцагч бүх банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ.

·         2020, 2021, 2022, 2023 онуудад зохион байгуулсан сургалтын зөвлөх үйлчилгээний ажлын жагсаалтыг ирүүлнэ.

·         2020, 2021, 2022, 2023 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа тухайн батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас (48,750,000 төгрөг) багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх бөгөөд гэрээний хуулбар, захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ.

·         Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэлийг ажлын даалгаварт заасан жагсаалтын дагуу ирүүлнэ.  

4.    Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

5.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ний 09 цаг 00 минут-ны хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар 2023 оны 09 дүгээр сарын 22–ны өдрийн 09 цаг 30 минут-ын дотор ирүүлнэ үү.

 

 

 

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

Утас:70000717, 7000 0771