Огноо : 2023.10.23

 

 

1.     Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 43 хорооны айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хог хаягдлыг эх үүсвэр дээн нь ангилан ялгах дадалд хэвшүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулах СХДХААА/202309069-ийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул Дүүргийн гэр болон орон сууцны хорооны иргэд аж, ахуй нэгж, байгууллагуудад ажлын даалгаварт заасан сэдвээр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, гарын авлага, илтгэл, зөвлөмж боловсруулж, сургалтыг гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

 

2.     Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг хураангуй жагсаалтад орсон дараах зөвлөхүүдэд хүргүүлж байна:

 

2.1.   Сүндэр Оргил ХХК

2.2.   Ногоон гал НҮТББ

2.3.   Ногоон хөгжлийг түгээгч НҮТББ

 

3.     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Хосолмол үнэлгээний аргад үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

 

4.     Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

 

Бүлэг 1 - Урилга

Бүлэг 2 - Зөвлөхийн санал бэлтгэх зааварчилгаа (Тендерийн өгөгдлийн хүснэгтийн хамт)

            Бүлэг 3 - Техникийн санал - жишиг маягт

            Бүлэг 4 - Санхүүгийн санал - жишиг маягт

            Бүлэг 5 - Ажлын даалгавар

            Бүлэг 6 - Гэрээний жишиг маягт

            Бүлэг 7- Тендерийн баталгаа /Хэрэв шаардсан бол/

 

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 (тавин мянга) төгрөгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.

Тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө ирүүлэх бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 302 тоот өрөөнд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 3 давхар 302 тоот Худалдан Авах Ажиллагааны алба,

Утас: 7000-0717, 7000-0771

 

 

Цахим хаяг: www.tender.gov.mn,