Огноо :

2023 оны 12 дугаар сарын 15

Тендер шалгаруулалтын нэр:

Хүүхдийн амбулатори барилгын гадна дэд бүтцийн ажил (Улаанбаатар хот, Сонгзинохайрхан дүүрэг)

Тендер шалгаруулалтын дугаар:

НХААГ/202312396

 

                       

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хүүхдийн амбулатори барилгын гадна дэд бүтцийн ажил (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) НХААГ/202312396 тоот ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Үгүй

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

                   Тендерт оролцогч нь 2,356,500 (хоёр сая гурван зуун тавин зургаан мянга таван зуу) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Тендерийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 40 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянгол 1 гудамж, Нутгийн захиргааны нэгдсэн байр, 

Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

 Утас: 70000717, 7000 0771