Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн 27 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхарт байрлах нэг цэгийн цонхны 2,4 м2  талбайг “Кадастрын зураглал, Газрын төлөв байдал чанарын хянан баталгаа”-ны зориулалтаар үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15:00 цаг хүртэл

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, 1 дүгээр давхар Аж ахуйн тасгийн өрөө (116 тоот) Утас: 70180666

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 мкв нь 30,000 (гучин мянган )төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн 2 хувь ирүүлнэ.

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхний хуулбар

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, 2023 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын/

Үйл ажиллагааны үр ашгийн тооцоолол, үнийн санал

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, мэргэжлийн диплом, лиценз

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл

Материал нээх хугацаа, хаяг байршил

2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагт

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр