Огноо: 2015  оны 05 дугаар сарын 04-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 1, 2 дугаар сургуулийн спорт заалын их засварын ажил

 Тендер шалгаруулалтын дугаар: СХД/СЗ/2015/02/

 Сонгинохайрхан дүүргийн  Засаг  даргын  Тамгын  Газраас  эрх  бүхий  тендерт  оролцогчдоос  Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 1, 2 дугаар сургуулийн спорт заалын их засвар ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100.000 (нэг зуун мянган) төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн Төрийн сан  200951009 тоот дансанд тушаана худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

·         Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил  /2013, 2014 оны борлуулалтын дундаж орлого нь 100 000 000 төгрөгөөс багагүй байна

·         Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас багагүй байна.

·         Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он

·         Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд багда нэг удаа 70 000 000 төгрөгийн өртөгтэй барилгын засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна

·         Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд: Барилга хот байгуулалтын яамнаас олгогддог барилгын угсралтын тусгай зөвшөөрөл 2.1.1 болон 2.2.1, 2.2.3, 2.2.4-р заалтуудын аль нэгтэй байх.

·         Тендерийн хамт: Тендерт оролцогч 2 240 000 төгрөгний тендерийн баталгаа ирүүлнэ. Энэхүү  баталгаа  нь  2015  оны 08 дугаар сарын 17-ны  өдрийг  дуустал хүчинтэй байна

Тендерийг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 11.00 цагаас өмнө Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын-1, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 109 тоот хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн, 11.40 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх “эрхгүй”.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү “тооцохгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын-1, Засаг даргын Тамгын газрын байр, 1 дүгээр  давхрын 109 тоот өрөө, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн А.Айнур утас: 70000717