СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

Дүүргийн ЗДТГ болон хороодод 2021 оны 7-р сард гарсан дараах сул орон тоонд ажилтан, албан хаагч шалгаруулж авна. Үүнд:

1.    Хууль эрх зүйн хэлтсийн Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

2.    Хөдөө аж ахуйн тасгийн Хүнсний ногооны үйлдвэрлэл, малын тэжээл хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

3.    Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

4.    12 дугаар хорооны зохион байгуулагч /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

5.    19 дүгээр хорооны зохион байгуулагч /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

6.    41 дүгээр хорооны нийгмийн ажилтан /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/

Төрийн захиргааны албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасаны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, төрийн албаны ерөнхий шалгалт өгч, нөөцөд бүртгэлтэй,  тухайн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж авна.

Ажилд орох иргэд дараах материалыг бүрдүүлж дүүргийн ЗДТГ-ын 317 тоотод ирүүлнэ үү: Үүнд:

-       Төрийн албан хаагчийн анкет

-       Хувь хүний намтар /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны “Журам батлах тухай” 5 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад заасан санамжийн дагуу бичих/

-       Урьд  ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт

-       Төрийн захиргааны албан тушаал горилож буй бол Төрийн албаны ерөнхий шалгалт өгсөнийг нотлох баримт бичиг

-       Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн диплом, мэргэшүүлэх багц сургалт болон бусад сургалтын гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн байх

-       Иргэний үнэмлэхний хуулбар

-       Ажилд орохыг хүссэн өргөдөл

-       Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас