2022.07.20

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт төрийн үйлчилгээний дараах албан тушаалд ажилтан шалгаруулж авна. Үүнд:

1.Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Засаг даргын Тамгын газрын албан хэрэг хөтлөлт, түүний шийдвэрлэлт хариуцсан ажилтан

2.Аж ахуйн тасгийн Харилцагчийн  гэрээ түүний хэрэгжилт, хөдөлмөр хамгааллын асуудал  хариуцсан ажилтан

3.Аж ахуйн тасгийн Техник, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ хариуцсан ажилтан

4.Санхүүгийн тасгийн Материал, хангамжийн нягтлан бодогч

5.Санхүүгийн тасгийн Үндсэн хөрөнгийн нярав

6.Архивын тасгийн Гэрээт ажилтан

Ажилд орох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлэн дүүргийн ЗДТГ-ын 104 тоотод ирж уулзана уу. Үүнд:

-Өргөдөл

-Иргэний үнэмлэхний хуулбар, цахим лавлагаа

-Төрийн албан хаагчийн анкет А, Б хэсэг

-Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар, цахим лавлагаа

-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia.mn-ээс лавлагаа авах)

-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар

-Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас

-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа

-Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргуулах/

-Бусад

 

            Харилцах утас: 99051192

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР