СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР МЭДЭЭЛЭЛ
2023.08.07 Улаанбаатар хот
Дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны 8 дугаар сард гарсан төрийн захиргааны албан тушаалын дараах сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүллээ. Үүнд:
1.Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/
2.Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, чанарын удирдлагын тогтолцоо хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/
3.Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/
4.Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн Үүрэг даалгаврын биелэлт, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/
5.Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/
6.Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн Агаар орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн-1 /Албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангасан байх/
7.Архивын хэлтсийн Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн-1 /Жич:Албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй/
Мөн Засаг даргын Тамгын газарт төрийн үйлчилгээний дараах албан тушаалд ажилтан шалгаруулж авна. Үүнд:
1.Архивын хэлтсийн Архивч-операторч-1
2.Архивч-зааварлагч, арга зүйч-1
3.Аж ахуйн тасгийн Үйлчилгээ зохион байгуулалт хариуцсан-1 /түр орон тоо/
4.Санхүүгийн тасгийн Материал, хангамжийн нягтлан бодогч-1
5.Үндсэн хөрөнгийн нярав-1
Төрийн үйлчилгээний дээрх албан тушаалд ажиллах сонирхолтой иргэд дараах материалыг бүрдүүлэн Засаг даргын Тамгын газрын 104 тоотод ирж уулзана уу. Үүнд:
-Өргөдөл
-Иргэний үнэмлэхийн хуулбар, цахим лавлагаа
-Төрийн албан хаагчийн анкет А, Б хэсэг
-Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар, цахим лавлагаа
-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia.mn-ээс лавлагаа авах)
-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар
-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа
-Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргуулах/
-Бусад материалыг бүрдүүлэх.