Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

·         Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

·         Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

·         Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

БҮРДҮҮЛЭХ бичиг баримт

·         Хүсэлт

·         Төрийн албан хаагчийн анкет 

·         Иргэний үнэмлэхний хуулбар 

·         Тангарагийн хуудас 

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг 

·         Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа

·         Тушаал шийдвэрийн хуулбар

·         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт

·         Сэтгэцийн эрүүл мэндийн хуудас

·         Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт

·         Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний хуудас

·         Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх

·         Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн сертификат

Материал хүлээн авах:

·         Хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 10ий өдрийн 17:00 цаг хүртэл

·         Хүлээн авах цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

·         Ажлын байрны байршил:Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Баянголын гудамж 1, Засаг даргын Тамгын газрын байр

Холбоо барих утас:99051192 /Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ЗДТГ-ын хүний нөөц, ёс зүй, хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан ахлах мэргэжилтэн/

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР